Халловээнаар заавал хийх ёстой 10 зүйлс
1. Маш их чихэр аваарай
Та Halloween-ий баярыг хатуу чихэргүйгээр төсөөлж байна уу? Мэдээж үгүй. Тиймээс айлын хаалга тогшсон ч үгүй ч өөрөө өөртөө заавал чихэр авч өгөөрэй

2.Гэрээ чимэглэх
Янз янзын жижиг чимэглэлүүдээр гэрээ чимэглэн намрын дулаахан Halloween-ий улбар шар өнгө аясыг гэртээ авчраарай.

3.Хулуугаар гэрээ чимэглэн үлдэгдэл хулууг хоолонд ашиглах
Хулуу болгоныг л Халловээнд ашиглана гэвэл хоолны хаягдал их гарах болно. Ийм ч учраас хулуугаараа зутан шөл эсвэл хулууны бялуу хийж үзээрэй.

4.Halloween-ий чимэглэлтэй амттан идэх
Халловээнийг амттангүйгээр төсөөлөх аргагүй. Энэ өдөр та заавал зөвхөн Halloween-д зориулж хийж бэлтгэсэн амттанг заавал хийж идээрэй.

5.Тод өнгийн баярын өнгө аястай хувцаслах
Хэн нэгний дүрд хувирах эсвэл сүнс шуламын хувцас өмсөхийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг баяр нь Халловээн учраас энэ боломжийг бүү алдаарай.

6. Хамгийн өвөрмөц нүүр будалт
Тод этгээд хувцаслалтан дээр аймшгийн нүүр будалт ч гайхалтай зохицно шүү.

7.Зөвхөн Halloween- ий өнгө аястай дуу сонсох
Та энэ өдөр өнгөлөг шинэлэг өвөрмөц шинэ дуунуудыг сонсож үзээрэй.

8.Найзуудтайгаа хамтдаа үдэшлэг зохиох
Халловээний үдэшлэгт явж болох ч сургууль нь үдэшлэг зохиохгүй бол найзуудаараа цуглан цөөхүүлээ нийлж гэртээ уулзалт зохиосон ч болно шүү дээ.

9.Хар өнгийн лаа асаах
Та хар өнгийн ямар ч нэмэлт чимэглэлгүй лааг асаан аймар хирнээ өвөрмөц сүнсний баярыг гэртээ авчраарай.

10. Аймшгийн кино үзэх
Halloween-аар үзэхэд сонирхолтой хирнээ аймар киног энэ өдөр л үзэх хэрэгтэй шүү.
